Monday, December 8, 2008

Windows XP ын password арилгах

Манай сургуулийн лабарторын зарим ПС г дүрсгүй нөхөдүүд нь Password хийсэн байсаныг өнөөдөр харлаа.Ер нь олон нийтийн орж гардаг ПС нд Password хийнэ гэдэг маш бүдүүлэг явдал юм.Тэгээд та бүхэнд Windows XP гын User эрхийн пасс ыг арилгах хамгийн энгийн аргийг зааж өгөе гэж бодлоо.
1-р алхам:Эхлээд та бүхэн ПС гээ рестарт хийнэ дараагаар BIOS ын орчноос F8 товчийг дархад дараах зураг харагдана.Эндээс та Safe mode Сонголтыг хийнэ дараагийн алхамд шилжинэ.




























Safe mode сонголтын хийснээр дээр зурагт үзүүлсэн үйлдэл болох болно.

2-р алхам:Доорхи зурганд үзүүлсэнээр Administrator гэсэн сонголтоор орход та саадгүй орох боломжтой.Энэ юу гэсэн үг вэ гэхээр заримдаа үйлдэлийн систем суулгахдаа суулгаж байгаа хүн нь Password хийсэн байвал та нэвтэрч чадахгүй юм.Гэхдээ ихэнхи тохиолдол нууц үггүй байдаг.














3-р алхам:Ингээд та Safe mode орчинд нэвтрэн орлоо.Одоо бидны зорилго бол нууд үг арилгах юм.Та эхлээд START>>Settings>>Contol Panel>>user accounts гэж нэвтрэн орох хэрэгтэй.Тэгээд та доорхи зурганд(3) үзүүлсэн user account тохиргоо хийх орчин гарж ирмэгц та Student эсвэл User гэх сонголтыг хийх хэрэгтэй.Энэ жишээ авсан зурагийг өөрийн пс дээрээс авсан тул тийм сонголт алга байна.Та ер нь пасс солих гэж байгаагаа л сонгох хэрэгтэй.За тэгээд сонгомоц Remove password гэж бичиг харагдах болно.Тэгээд ПС гээ рестарт хийнэ саадгүй нэвтэрч болох юм.










































Та бүхэнд ойлгожшүй бичсэн бол уучлаарай.Саяны аргаас өөр зөндөө арга байдаг билээ дараа би тэ бүхэнд ПС ны administrator эрхийн нууц үгийг хэрхэн солих тухай нийтлэх болно.Таньд амжилт хүсэе.

Tuesday, December 2, 2008

Интел корпорацаас саяхан цоо шинэхэн Core i7 процессороо гаргалаа.


Intel Core i7 дэлгэрэнгүй үзүүлэлтүүд :
  • Хурд - 2.66GHz-3.20GHz
  • 8MB L3 Cache
  • Turbo Boost - технологи
  • Нэгж хугацаанд өгөгдлийг дамжуулах хурд 2 дахин өссөн. (Intel Quad Core “Extreme” - той харьцуулахад)
  • Эрчим хүч нэмж зарцуулахгүйгээр 3н хэмжээст тоглоом тоглуулах чадвар нь 40% өссөн.
  • Intel Quickpath - технологи, Мэдээллийг 8н шугамаар нэгэн зэрэг дамжуулах боломжтой.


МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТАД ТЭНЦЭГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх улсын шалгалтын системийг нэвтрүүлж Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн нэгдсэн шалгалтыг 2006 оноос манай улс зохион байгуулж байна.ITPEC-ийн 2008 оны намрын нэгдсэн шалгалт өнгөрсөн 10-р сарын 19-ны өдөр Азийн 6оронд явагдав.


Манай улсад Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, шалгалтын дүнгээр 2 шалгуулагч амжилттай дүн үзүүлж тэнцсэн бөгөөд өнөөдөр энэхүү шалгалтанд тэнцэгч ШУТИС-КТМС багш Алтангэрэлийн Хүдэр, ШУТИС-КТМС оюутан Бямбасүрэнгийн Лхагва-Очир нарт ITPEC /Information Technology Professionals Examination Council, Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /-ийн гишүүн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн батламж гардуулав.

Энэхүү шалгалт нь Монгол Улсад мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хүдэр Багш болон Лхагва-Очир ахад баяр хүргэе







Мэдээллийн эх сурвалж: http://www.itpark.mn , http://erdenebat-chuluun.blogspot.com/