Saturday, January 17, 2009

Java хэл дээрхи анхны програм

Програмчлалын хэлүүд сурхын тулд хамгийн анх Hello world гэсэн текст хэвлэхээс эхэлдэг.Java хэл сурах эхлэлээ би мөн энэ цэгээс эхлэе гэж бодлоо.
class Hello // class ийн нэр нь ямагт томоор эхлэх ёстой.
{
public static void main(String[]args) // Java хэл нь main функцийг агуулсан мөрөөс эхлэн биелэгддэг.
{
System.out.println("Hello world"); //Энэ нь Hello world гэсэн текстийг дэлгэц дээр хэвлэж гаргах үйлдэл юм.
}
}

Энийг та ажилуулж үзэе гэвэл маш олон хөрвүүлэгчүүд байдаг Жишээлбэл:IBM ээс гаргасан Eclipse,JCreater мөн notebad дээр хүртэл болно.Та хэрвээ notepad дээр хийе гэвэл таньд JDK хэрэгтэй энэ нь Java Development Kit гэсэн үгнүүдийг товчлол юм.Та үүнийг www.sun.com Сайтаас татах боломжтой.Тэгээд та тухайн текстээ хадгалахдаа файлын өргөтгөлөө .java гэж хадгалах хэрэгтэй жишээлбэл:Hello.java гэх мэт.Одоо та Windows хэрэлэдэг бол START>>RUN>>cmd гэж Command Prompt руу орох хэрэгтэй.Та эндээс хадгалсан файлаа hello.java гаа hello.class болгоно үүний тулд та Hello.java файлаа хадгаласан газараа cmd гээрээ очоод javac гэж бичээд hello.java гэж хөрвүүлэх болно.Энгээд ажилуулахдаа java Hello гэж бичхэд console дээр hello world гэх текс гарж та анхныхаа програмыг бичих юма.Таньд амжилт хүсэе.

Java програмчлалын хэлний товч түүх

1980-аад оны сүүл, 1990 оны эхээр програмистууд чухамдаа л өөрсдийн төгс програмчлал хэлтэй болсон гэж бодож байлаа. Энэ бол C++. Хүчирхэг C хэлний үндсэн зарчмаас гадна объект хандалт ухагдахуун C++ тусгаж чадсан байлаа. Гэвч 1990 оны интернэтийн хүчтэй давалгаа болох WWW (World Wide Web) гарч ирснээр C++ энэхүү технологит нийцэхээ больсон юм. Ингээд програм хангамж хөгжүүлэгчид дахин “төгс” програмчлалын хэлний эрэлд гарав.

Java-г анх олон үйлдлийн систем, платформ үл хамаарах хэл болгох үүднээс хөгжүүлсэн юм. Учир нь тухайн үед ганц компьютер гэлтгүй, гар утас, жижиг зөөврийн компьютер PDA зэрэг олон төхөөрөмжүүд зах зээлд гарч ирж байсан аж. Sun Microsystems Inc-ийнхан энэ чиг хандлагыг урьдчилан харж, Java-г хөгжүүлэх Green төслийг эхлүүлжээ. Харамсалтай нь энэ төсөлд өөр компани ялж, Green төсөл нурах аюулд хүрсэн юм. Аз болоход 1990-ээд онд Web асар хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд динамик вэб хийхэд Java-г ашиглах боломжтойг багийнхан олж харав. Green төслийн зорилго ч үйлдлийн систем, платформ үл хамаарах байсан учир интернэтэд ажиллах боломжтой програмчлалын хэл бүтээхэд илүү дөхөм болжээ. Ингэж дөрвөн жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1995 онд Java-г албан ёсоор олон нийтэд зарласан түүхтэй.

Java нь C++ хэлний бүхий л шинж чанарыг агуулж чадсан төдийгүй харин ч С++-ийн зарим үйлдлүүдийг улам боловсронгуй болгож, аюулгүй найдвартай, тогтвортой гүйцэтгэлтэй жинхэнэ “объект хандалтат, платформ үл хамаарах” хүчирхэг програмчлалын хэл болж чадсан юм.

Мэдээллийн эх сурвалжийг Harvey M.Deitel, Paul J. Deitel “Java How to Program

http://www.computertimes.mn/index.php/Blog-medee/200807061184/Java-programchlalyn-xelnii-tovch-tuux/menu-id-328.html

http://tsogbadrakh.blogspot.com/2008/05/java.html