Thursday, February 26, 2009

Сайт халдалганд өртсөн байна

http://www.happyveritas.mn/ энэ сайтыг доорхи бичсэн хүүмла сул талыг ашиглан бүдүүлэгээр хэлхэд хак хийсэн байна.Би энэ сайт хакдуулсан байхыг хараад энэ сайт нь эмнэлэгийг чиглэлээр үйл ажилгаа явуулдын хараад нууц үгийн олж өгөхийг шийлээ.Тэгээд энэ сайтад анхааруулах мэдээ тавьсан болно.Хэрвээ таны сайт joomla 1.5.x ээс joomla 1.5.5 дээр хийгдсэн бол энэ сайт шиг эдлүүлэхийг үгүй гэх газаргүй юм..

Би энэ сайнын дотоод бүтцэд гар хүрээгүй болно.

Wednesday, February 25, 2009

Joomla 1.5.x-1.5.5 ын алдаа



Ер нь одоо олон газарууд Жуумла хэмээх CMS ыг хэрэглэн өөрийн веб сайтаа хийдэг болсон байна.Энэ нь мэдээж л нээлттэй эх учраас код нь бусдад нээлттэй байдаг.Зарим веб сайтууд Joomla 1.5.x-1.5.5 аар хийсэн байна энэ нь маш том алдаатай байгаа юм.Хэрэв та Joomla 1.5.x-1.5.5 аар сайтаа хийсэн бол Joomla албан ёсны сайтаас шинчлэлтүүдийг татан авч сайтаа шинчлэхийг санал болгож байна.

File : /components/com_user/controller.php Энэ PHP код ны 379-399 мөр

#####################################################################################
Line : 379-399

function confirmreset()
{
// Check for request forgeries
JRequest::checkToken() or die( 'Invalid Token' );

// Get the input
$token = JRequest::getVar('token', null, 'post', 'alnum'); < --- {1} // Get the model $model = &$this->getModel('Reset');

// Verify the token
if ($model->confirmReset($token) === false) < --- {2} { $message = JText::sprintf('PASSWORD_RESET_CONFIRMATION_FAILED', $model->getError());
$this->setRedirect('index.php?option=com_user&view=reset&layout=confirm', $message);
return false;
}

$this->setRedirect('index.php?option=com_user&view=reset&layout=complete');
}

#####################################################################################

File : /components/com_user/models/reset.php

Line: 111-130



function confirmReset($token)
{
global $mainframe;

$db = &JFactory::getDBO();
$db->setQuery('SELECT id FROM #__users WHERE block = 0 AND activation = '.$db->Quote($token)); < ---- {3} // Verify the token if (!($id = $db->loadResult()))
{
$this->setError(JText::_('INVALID_TOKEN'));
return false;
}

// Push the token and user id into the session
$mainframe->setUserState($this->_namespace.'token', $token);
$mainframe->setUserState($this->_namespace.'id', $id);

return true;
}
#####################################################################################



{1} - Replace ' with empty char
{3} - If you enter ' in token field then query will be looks like : "SELECT id FROM jos_users WHERE block = 0 AND activation = '' "

Энэ нь яг юундаа алдаа байна гэхээр та нууц үгээ мартсан байна гэдэгээр нууц сэргээхэд та майл хаягаа оруул гэнэ тэгээд оруулангууд таны майлд ирж байгаа тэмдэгт нь зөвхөн ' ийм тэмдэгт л ирдэг тийм болхоор хэнч энэ тэмдэгтийг ашиглан таны сайтын админий нууц үгийг тань мэдэж болох юмаа.Та хамгаалахын тулд Admin user name ээ default admin гэдэгийн хүн таахааргүйгээр сольж болно.Гэхдээ ер нь шинчлэлтийг нь татаад сайтаа шинчлэх нь хамгийн найдвартай арга юм.

Friday, February 20, 2009

Class түүний ойлголт

Class гэдэг нь миний ойлгож байгаагаар java гын хамгийн чухал зүйл гэж бодож байна.Энийг Encapsulation гэдэг.Ер нь анх сурч байгаа бид eclipse,netbeans гэх мэт бүх юмнууд нь цаанаасаа гараад ирдэг Editor уудыг эхэндээ ашиглаад хэрэггүй санагдсан шүү.Яагаад гэхээр бэлэн юман дээр бичихээр өөрт тогтохгүй муу талтай юм шигээ.
Би онол нээх сайн ярьж чадахгүй болхоор жишээн дээр тайлбарлая.
class Main
{
public static void main(String[]args)
{
People sodoo = new People("Sod-Od","Batzorig",17);//хүн классд байгаа байгуулагч функцийн туламжтайгаар утга дамжуулж байна.
sodoo.hello();
}
}
class People
{
private String Fname;//Гүшүүн өгөгдөлүүд
private String Lname;
private int Age;
public People(String fname,String lname,int age)//Байгуулагч функц(Гүшүүн өгөгдөлүүдэд анхны утга олгоход хэрэглэдэг)
{
Fname=fname;
Lname=lname;
Age=age;
}
public void hello()//Энэ бол хүн классын функц
{
System.out.println(Fname+" "+Lname+" "+Age+" "+"years old");
}
}
/*
Энэ класс нь хүн гэдэг класс байна хүнд мэдээж овог нэр нас байлаг шүүдээ үүнээс олон зүйлч нэмж болно.
Мөн байгуулагч функц нь тухайн классынхаа нэртэй адилхан байдаг.
*/

Үр дүн;
Sod-Od Batzorig 17 years old

Java хэлний гараас утга авах

Жава хэлэнд гараас утга авхад үндсэн 2 аргийг хэрэглэдэг үүнд:
API гаасаа IO багцаас нөгөөх нь Util багцаас авдаг.
Жишээ:
import java.util.Scanner;
class Main
{
public static void main(String[]args)
{
String name=null;//тэмдэгт төрөлийн хувьсагч зарлаж байна.(null нь name хувсагчийн утгийн хоосон болгож байгаа юм.)
int age;//бүхэл тоон төрөлийн хувьсагч зардаж байна.
Scanner in = new Scanner(System.in);//in гэдэг объект үүсгэж байна
System.out.print("What is your name:");
name=in.nextLine();//name хувсагчид тэмдэгт төрөлийн утга гараар оруулж байна.
System.out.print("How old are you:");
age=in.nextInt();//age хувсагчид бүхэн тоон төрөлийн хувьсагч рагаас оруулж байна.
System.out.println("Welcome "+name);
}
}
Үр дүн:
What is your name:Sod-Od
How old are you:17
Welcome Sod-Od

Одоо нөгөө аргаар хийсэн жишээг авч үзэе
import java.io.*;
class Main
{
public static void main(String[]args) throws IOException // throws IOException нэмэгдсэн байгааг анзаарч байгаа байхаа энэ нь та оруулж өгөх утгаас өөр утга оруулах юм бол програмыг дуусгана гэж ойлгож болно.Зарим тохиолдолд програм гацчихдагдаа тэр нь заримдаа Exception хийж өгөөгүйгээс үүсч болно.
{
String name=null;
int age;
BufferedReader in = new BufferedReader(new InputStreamReader(System.in));
System.out.print("What is your name:");
name=in.readLine();
System.out.print("How old are you:");
age=Integer.parseInt(in.readLine());//Энэ нь гараас авсаy тэмдэгт төрөлөө бүх тоон төрөлрүү хөрвүүлж байгаа юм.
System.out.println("Welcome "+name);
}
}

Үр дүн:
What is your name:Sod-Od
How old are you:17
Welcome Sod-Od

Friday, February 13, 2009

"Joomla! 1.5 Вэб сайтаа өөрсдөө бүтээцгээе" ном гарна

“Joomla!1.5: Вэб сайтаа өөрсдөө бүтээцгээе” хэмээх энэ ном нь интернэтийн ертөнцөд оршин байгаа хамгийн хамгийн хүчирхэг нь гэж тооцогдож байгаа Joomla! Агуулгыг Удирдах Системийн сүүлчийн хувилбар болох Joomla! 1.5.9 бүрэн хэмжээгээр эзэмших боломжийг уншигч танд хангаж өгөх болно. Хамгийн хялбар вэб сайтаас авахуулаад хамгийн төвөгтэй хүнд корпоратив вэб сайтыг Joomla!-ийн тусламжтайгаар зохион бүтээж болно.
Joomla! нь суулгахад хамгийн хялбар, удирдахад энгийн, тун найдвартай ажиллагаатай. Joomla! системийг эзэмшсэнээр та дараахь вэб сайтуудыг бүтээх боломжтой.

Үүнд:
  • Вэб сайт болон портал вэб сайт
  • Онлайн худалдаа
  • Жижиг бизнесийн вэб сайт
  • Ашгийн бус болон байгууллагын вэб сайт
  • Засгийн газрын вэб сайтууд
  • Интранэт болон экстранэт зохиох
  • Сургууль болон сүмийн вэб сайт
  • Хувийн болон гэр бүлийн вэб сайт
  • Порталд суурилсан вэб сайт
  • Онлайн сонин ба сэтгүүл гаргах гэх мэт…
Энэ ном нь 380 гаруй нүүр хуудас бүхий 186х235мм хэмжээтэй. Үнэ: 12500 төгрөг. Худалдаанд 2009 оны 3 дугаар сарын дундуур гарах юм. Хэрвээ та Компьютер таймс сонинд худалдан авахаар урьдчилан захиалга өгвөл 20% хямдралтай байх болно.

Эх сурвалж:http://www.kt.mn/

Оюутнууд юу сурах вэ?

Ер нь сургалтын програмд чөлөөт, хөрвөх чадвартай МТ-н мэргэжилтэн хийгээд програм зохиогч бэлтгэхэд чиглэгдэх хэрэгтэй. Програмчлалын үндэс, алгоритмын үндэс, мэдээллийн баазын үндэс гэх мэт суурь ерөнхий ойлголтуудаа сайн өгөөд тэдгээр онол дээр суурилан оюутнууд өөрсдөө цааш нь хөгжүүлэн суралцах боломжийг хангавал тэд нар маань тогтсон хичээлийн дагуу зөвхөн Borland C эсвэл C+ үзээд төгсөөд байхгүй шдээ. Заавал үзэх ёстой гэдгээр C+, C#, .NET үзүүлчих хэрэгтэй ч үүн дээрээсээ оюутнууд бүлэг болон нэгдэж Perl, Python, PHP, ASP зэрэг түгээмэл программчлалын хэл дээр төрөл бүрийн төсөл, програм бичдэг болбол оюутнууд бие даан ямарч хэлээ сурах боломжийг нь хангаад өгнө шүү дээ.
Хязгаарлагдмал юм үзсэн хүүхдүүд чинь бүгдээрээ зэрэг зэрэг Borland C чадна, өөр юм чадахгүй гээд ажил хайгаад байхаар чинь цөөхөн ажлын байраа дүүргээд бусад ажилгүй хоцордог асуудал гаргаж байна. Эсвэл ямар нэгэн програмын шийдэл хийхдээ би зөвхөн энэ чаддагаараа л хийнэ, өөр хэл дээр амархан эсвэл сайн болохоор байтал чадахгүй ээ гээд байдаг асуудал олонтаа таардаг шүү дээ. Нөгөө хэлийг судлаад сураад хийчих, цаашдаа өөрийгөө хөгжүүлчих боломжийг хардаг ч үгүй эсвэл айгаад үздэггүй.

Техник хангамжийн оюутнууд дээр ч дээрх байдал харагдаж байна. Электроник гэж үзэж үзэж 4 жил болоод төгсөхдөө энгийн сүлжээ тавьж чадахгүйгээр барахгүй TCP/IP бүүр Cisco-г дуулаагүй төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг бид буруутгах аргагүй байна. Тэд хүүхдүүдийг жаахан чиглүүлээд заагаад өгөхөд дорхноо (1 сарын дотор шүү) сүлжээний админ хийгээд эхэлж байна шдээ.

Тэгэхээр хэдхэн төрлийн хичээлийн програмаар хүүхдүүдийн хөгжлийг хязгаарлаад төгсгөөд байгаа энэ програмаа нэг эргэн харж, тэд нарт өөрсдийгөө хөгжүүлэх, өөрсдөө бие даан суралцах чадварыг өгөхөд чиглэн ажиллаасай гэж энэхүү листд байгаа нилээд олон доктор, процессоруудаасаа хүсч байна.

Хэдэн их дээд сургуулиудад ганц нэг лекц (Joomla!, мэдээллийн систем болон карьер хөгжүүлэлт гэх мэтээр) уншиж үзэхэд оюутнууд үнэхээр сонирхон гайхан хүлээж авч байсан болно. Ялангуяа их сургуулиа төгсөөд бодит ажил дээр хэрхэн ажилладаг, хэрхэн суралцдаг, цалин гэдгийг яг яаж авдаг гэдгийг хэлээд өгөх хүн байдаггүй юм байна лээ дээ. Нэг харамсалтай хандлага гэвэл ихэнх оюутнуудын сонирхдог зүйл нь “Би төгсөөд ямархуу цалин авах бол” гэж боддог бөгөөд маш цөөхөн оюутан “Би юу сураад, юу чадах вэ” гэдгээ боддог байна. Мөн яаж шинэ юм сурах арга барилыг – Суралцах арга барилыг манай боловсролын систем хараахан өгч чадахгүй байгаа юм уу даа.

Ер нь “Чамайг ажил (цалин!) чинь голно уу гэхээс чи цалингаа голдоггүй” гэдэг үг байдаг шүү дээ.

Бичсэн: Т.Алтансүх
Эх сурвалж:http://www.kt.mn/

Сургуульд Linux заах талаар

Хэрэглээ заахаас гадна Linux, Unix програмчлал заавал их зүгээр гэж боддог юм. Тухайлбал Си хэл заадаггүй мэргэжлийн анги гэж мэдээж байхгүй. Си хэлийг үзэхдээ GNU C-ийг Linux орчинд шууд үзэх нь дээр юм шиг санагддаг. Linux, Unix аль аль нь л POSIX стандартаараа ижилсэж явж байгаа болохоор алийг нь үзсэн ч тийм айхтар ялгарахгүй. System call-ийн хувьд Линукс илүү өргөн боломжтой байдаг. Мөн дэмжих hardware-ийн хувьд ч Линукс илүү.

Барих хандлагын хувьд бол ямар нэг commercial үйлдлийн системийг сургуульд заахыг онц биш гэж боддог. Тухайлбал Unix-ийн хувьд commercial олон хувилбар байгаагийн алийг нь ч сургуульд үзэх бол хэрэггүй байхаа. Үүнтэй ижилээр Mac OS X, Windows аль аль нь сургуульд үзээд хэрэггүй гэж боддог. Би ажлын шаардлагаар HP-UX нилээн л нухаж байна, GNU C анхнаасаа суугдаагүй байдаг, өөрийнх нь C compiler болон хөгжүүлэлтийн багц эдэр нь шал ондоо байдаг гэхдээ HP-с баримт болон support-ийг Англи болон Япон хэлүүдээр бүрэн үзүүлдэг болохоор асуудалгүй байдаг гэх мэт... Үүнтэй төстэйгээр SunStudio-г хэрэглэхэд эвтэйхэн учираас OpenSolaris, Solaris ч гэдэг юм уу байдлаар хамрах хүрээг нэг компаны хандлагаар хэт их ороод хэрэггүй гэж боддог. Угаасуу сургуулийн хөтөлбөрөөр бүгдийг үзэхгүй тулд хамгийн ерөнхий, хамгийн нээлттэй, хамгийн суурь хэлбэрүүдийг л үзээд явахад болно гэж боддог.

Энэ утгаараа серверийн болон сүлжээний хичээлийн хувьд ч ялгаагүй мэдээж чиний хэлснээр ерөнхий онол, мэдлэг, стандартуудыг үзээд дараа нь тухайлаад нэг бүтээгдэхүүн сонгоод явах нь зүйн хэрэг. Гэхдээ бас л бүгдийг нь үзэх боломжгүй тул мэдээж бас л аль болох commercial биш ерөнхий бүтээгдэхүүнүүдийг үзэх байх л даа. Мөн тэдгээрийг баримтжуулах ажил ч давхар хийгдээд явах биз. Мөн зарим тохиолдолд анги дотор хэд хэдэн бүлэгт хуваагдаад олон бүтээгдэхүүн зэрэг үзсэн ч болох зүйл. Мэдээж тэдгээр нь сайн баримтжуулагдсан байх хэрэгтэй.

Цаашлаад community spirit-ийг оюутнуудад бий болгох, хамтран харилцаатай ажиллах харилцааны арга техникт сургах гээд л...

Ингэж сургалтыг нээлттэй эх рүү шилжүүлснээр нээлттэй эх рүү амжилттай шилжих болно гэдэгт итгэлтэй байна.

Бичсэн Gobi
Мэдээний эх сурвалж:www.computertimes.mn

Saturday, February 7, 2009

Админы пассфорд арилгах арга

Хэлж байсанаараа админ пасс арилгах арга оруулж байна.Энэ нь гэхдээ та админ нэрээр нэвтэрсэн үедээ нүүц үгийг мэдэргүй үед арилгах шүү.Яагаад хэн нэгэн лаб д сууж байхдаа Student эрхээр орсон хэрнээ админ пассыг арилгаад оролдож болохгүй зүйлсийг оролдон дараагийн хүн суух үед пс ны хэвийн үйл ажилгааг алдагдуулсан эсвэл пасс хийхийг үгүйсгэхгүй юм.

WINDOWS XP-ийнхаа PASSWORD - г мартсан хүмүүс үүнийг уншина уу.

1. АРГА :

HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows NT\CurrentVersion\Winlogon\SpecialAccounts\UserList

Administrator: REG_DWORD - гэсэн утгыг 1 болгож өөрчлөнө .

2. АРГА:

Start > RUN > cmd эсвэл command.com гэж бич

Өмнө чинь command promt буюу хуучнаар бол MS-DOS гарч ирнэ .

Тэгээд үүнийг бич :

Net user Шинэ хэрэглэгчийн нэр /ADD

Энэ нь хэрэглэгч үүсгэж байна гэсэн үг .

Хэрэв 'It says access denied?' гэж гарч байвал та админ эрхээр ороогүй байна гэсэн үг .Орсон бол шинэ хэрэглэгч үүсгэх болно.


WEB эхлэн хийх тухай

Вэб хуудас эхлэн хийх Та вэб хуудасныхаа нэрний асуудлыг шийдсэн бол тэрхvv нэрээр нэрлэгдэх вэб хуудсыг хийх хэрэгтэй. Сайтаа би єєрєє янзлах уу эсвэл хvн хєлсєлж авсан дээр vv? Энэ бол Таны мэдлэгийн тvвшин, сурч мэдэх хvсэл болон Таны орлогын хэмжээнээс хамаарна. Хэрвээ Та HTML мэдэхгvй байгаа, мэдэхийг ч хvсэхгvй бєгєєд хангалттай хєрєнгєтэй бол энэ ажлыг Таны оронд хийх хvнээ хайж олсон дээр. Томоохон шиг Вэбтэй болохыг хvсч байгаа бол энэ ажлыг єєр хvнээр хийлгvvлэхийг хvсэх нь дамжиггvй. Харин Та бага гарын наймаачин бол HTML-г мэдэх нь зардал багатайгаар сайтаа янзлах бололцоо Таньд олгоно.

Сайтын дизайныг хийх нь хэцvv ч гэсэн бvтээлч ажил юм. Єєрийнхєє сайтыг эхнээс нь аваад хийх нь урлагийн бvтээл хийж буй мэт таалагдаж болох юм. Бараг хvн болгон бэлэн обой аваад єрєєндєє наачихаж чадна. Цєєн хvмvvс л обойг єєрснєє хийж чадна. Тэгэхээр:

1. Та єєрєє хийж болно. Хэдийгээр энэ нь хамгийн хялбар бєгєєд зардал багатай арга боловч vvний тулд та вэб хуудас хийдэг хэрэглээний болоод мэргэжилийн программуудыг ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
2. Бусад хувь хvмvvсээр хийлгэх. Тэдгээр хvмvvс нь хэдий хэрэглээний программуудыг сонирхолоороо болон мэргэжилийн сургуулиудын хичээлээр сурсан байдаг ч тэд вэб хуудас хийх тал дээр маш бага туршлага хуримтлуулсан байдаг. Та тэднээр хийлгэх боллоо гэхэд таны вэб магадгvй тvvнд анхных нь буюу 2, 3 дахь вэб нь л байж болох талтай. Дээр нь вэбээ хийлгэснийхээ дараа буюу хэсэг хугацааны дараа засвар хийх ба шинэчлэлт хийх болохоор вэбийг тань хийсэн хvнийг та олж чадна гэдэг нь эргэлзээтэй.
3. Мэргэжлийн байгууллагуудад захиалах Вэб хуудас хийх тєрлєєр дагнаж мэрэгшсэн байгууллагуудаар вэб хуудасаа хийлгэх нь хамгийн vр дүнтэй бєгєєд vр ашигтай арга юм. Тэд туршлагатай, бєгєєд vр дvнтэй, тэднээр хийлгэсэн бол вэб хуудас тань таны нvvрийг улайлгахгvй, вэб хуудсын тань vгнvvд арзайхгvй, тэнд буй vгэнд алдаа гарахгvй, зурагнууд нь бvгд харагдана, товчоор та хэн нэгэнд єєрийнхєє вэб хуудсын хаягийг ам бардам хэлж чадах болно. Мєн дараа нь засвар хийх, шинэчлэлт хийхээр болох зэрэг ямар нэг асуудал болоход ямагт таатай хvлээж авдаг. Вэб сайтыг хийж эхлэхээсээ ємнє юу хийх гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Таны сонирхол чухам яг хаашаа чиглэж байна вэ? Вэб хийж болохоор маш олон зvйлс байгаа, гэхдээ чухам хийх гэж байгаа хvний жинхэнэ юу сонирхдог, ямар зорилготой вэ гэдэг л хамгийн чухал. Учир нь чухам vvнээс л таны сайт амжилт олж чадах уу, vгvй юу гэдэг нь шалтгаалдаг нь батлагдчихсан зvйл. Хvvхдэд их хайртай, хvvхдvvдэд зориулсан бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг хvмvvсийн хийсэн амжилт ихтэй вэб сайтууд олон байдаг. Бас том цуглуулагчдын сайн сайн сайтууд ч байдаг. Хэрвээ зєв л хийж чадах юм бол ямар нэгэн хоббиноос л амжилт ихтэй вэб сайт тєрж чадах юм. Юуг би сайн мэдэх билээ, юу сонирхож хийдэг билээ гэдгээ л тодорхойл. Ганц ширхэг зєв санаанаас цаашдын амьдрал хамаарах нь зєвхєн вэб сайт хийхийн хувьд ч биш амьдралд ч элбэг тохиолддог билээ.

• Ямар тєрлийн зочдыг та татах гээд байгаа юм бэ?
• Зочид энэ сайтаас юуг мэдэж авах ёстой вэ?
• Тэдэнд яаж ойлгуулах вэ?
• Таны хийгээд байгаа шиг тєрлийн сайтуудад ер нь хэр их хvн орж vздэг юм?
• Бусдаас ялгагдах ямар нэгэн шинэлэг зvйл миний сайтад байх билvv?
• Бусад сайн вэбvvдээс санаа авчихмаар зvйл байгаа эсэх? Гэхчлэн вэбээ хийхээсээ ємнє єєрєєсєє асуу. Вэб хуудсаа хийсний дараа Єєрийнхєє вэб сайтыг Интернэтээр аялагчдын анхаарлыг татсан, зочдоор дvvрэн сайт болгоно гэдэг бол єндєр оргил єєд мацахтай адил бэрх зvйл. Гайхалтай сайн вэб сайт хийх гэсэн зорилгодоо хvрэхээр улам єндєр мацах тусам явах зам улам бvр хэцvv болсоор байдаг. Таны мэдэх мундаг сайтуудыг хийхэд хичнээн их хєдєлмєр, цаг хугацаа зарцуулсан гэж бодож байна? Зорилгодоо хvрэхийн тулд танд маш их цаг хугацаа, нєр хичээл зvтгэл шаардагдах боловч ажил хэрэг тэр бvрий тєлєвлєснєєр явж єгдєггvй нь харамсалтай. Ингэлээ гээд шантарч болохгvй. Танд vнэхээр болимоор санагдах, залхах vе олон гарна.Тэрийг та давж гарах хэрэгтэй шүү.

Windowx XP -д хурд нэмэх аргууд

Хуучин блогоосоо хэдэн хэрэгтэй гэсэн мэдээлэл хийхээр шийдлээ.

Таний үзүүлэлт сайтай компьютер танийг хүлээлгээд удаад байна уу? Үзүүлэлт сайн хэрнээ удаад байгаа бол, мөн асах, унтрахдаа удаан байгаа бол доорхи зүйлсүүдийг нэг туршаад үзээрэй. Илүүдэхгүй шүү. Таны компьютерт ямарч хор нөлөө үзүүлэхгүй аргууд байгаа.

Хэрхэн компьютерээ хурдан ажиллуулах вэ?
WindowsXP дээр нэлээн олон хэрэглэдэггүй програмуудыг авч хаяснаар компьютерээ хамаагүй хурдан ажиллуулах боломж байдаг.
За энд би нэг хэдэн аргаас бичье.

Add/Remove Programs

Хуучин хэрэглэхгүй болсон програм, тоглоомуудаа устгаж байх. Олон програм ямар нэгэн байдлаар систем ачааллахад давхар ачаалладаг функцуудыг агуулж байдаг. Хэрвээ та ашигладаггүй бол тэдгээр програмыг устгасанаар тэр програмын ашиглаж буй хурдыг хэмнэх болно гэсэн үг.
Start-->Control Panel--> Add/Remove Programs гэж ороод хэрэглэдэггүй програмуудаа uninstall хийж устгаарай!

Remove Your Background

Тэгэлгүй яахав. Та маш гоё зураг дэлгэцийнхээ фононд хийжээ. Гэвч энэ ч бас компьютерийн чинь ажиллах хурдаас хумсалж байгаа эд. Асаах унтраахаас өөр үед та бараг энэ зургийг хардаггүй. Бараг л ямар ч ашиггүй эд шүү дээ. Энийг одоо аваад хаячих. Бүх цонхоо хаагаад хоосон дэлгэцэн дээр, ямар нэгэн програмын дүрс(icon)-гүй газар хулганыхаа баруун товчийг дараад properties гэдгийг дараарай. тэгэхэд доорх цонх гарч ирнэ.


Remove the Special Effects

Windows XP их гоё, цонх нь томрохдоо ч сонин эффекттэй, хулганы заагч сүүдэртээд л... Гэвч эдгээр гоё эффектүүд нэлээд ихээр компьютерийг удаан болгодог байна. Энэ бол зөвхөн л өнгөн тал шүү дээ. Тэгэхээр та яг одооноос эхлээд компьютерээ best performance-р хэрэглээрэй!
Үүний тулд та хамгийн эхлээд Windows товчоо дарж байгаад Pause(Break, Brk) товчийг дараарай!
Эсвэл Start->Control Panel->System гэж орж болно. Бас Windows Explorer (WE)-ээ нээж байгаад My Computer (MC) дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэж нээж бас болно. За ингэхэд доорх цонх гарч ирнэ.

Тэгээд Advanced хөндлөн цэс рүү ороорой!

Ийм цонх гарч ирэв үү?
Тэгвэл тэр улаанаар дугуйлсан шиг performance->settings рүү ороорой.

Adjust for best performance гэж сонгоод OK. Энэ чигээр нь хэрэглэмээргүй байвал буцааж болох ч бас нэг арай өөр арга зааж өгье.
Өмнө заасны дагуу дэлгэцийн тохиргоогоо нээгээрэй!

Харин энэ удаад Desktop биш Appearance хөндлөн цэсийг сонгоорой. Тэгээд Windows and Buttons гэсэн хэсэгт Windows XP Style гэж сонгоод, color scheme дээр нь өөрт таалагдсанаа сонгоод OK

MSCONFIG

Windows XP-д бас тэр болгон хэрэглэгддэггүй шаардлаггүй сервич үйлчилгээнүүд нэлээн байдаг. Та тэдгээрээс disable хийснээр хурдан ажиллах боломжтой. Гэхдээ энийг хийхдээ бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй.
Үүний тулд эхлээд Start->Run.. гэж эсвэл Windows товчийг R товчтой зэрэг дарж доорх цонхыг нээгээрэй!

тэгээд нүдэнд нь msconfig гэж бичээд Enter дараарай.

Гарч ирсэн цонхноос Start-Up гэдгийг сонгоход windows анх асахад автоматаар асаж буй програмуудын жагсаалт гарч ирнэ. Та эндээс анх асах шаардлагагүй програмуудаа сонгоод disable болгоорой.

Мөн та Services хэсгээс windows-н зарим сервисүүдийг хааж болно. Гэхдээ мэдээж үүнийг хийхэд таньд тодорхой компьютерийн мэдлэг хэрэг болох болов уу. Учир нь хэрэгтэй сервисийг хаачихвал та дараа нь хэрэглэж чадахгүй гэсэн үг болохоор мэдэхгүй бол Start-up-аас бусад хэсгийг битгий оролдоорой!

Disable System Restore

Та System Restore функцыг ашигладаг уу? Би лав ашиглаж байсан тохиолдол байдаггүй. Энэ функцыг хааснаар таний компьютер мэдэгдэхүйц бүүр эрс хурдан ажиллахыг та мэдрэх болно. Үүний тулд та дээр заасантай адилаар System Properties-г нээх хэрэгтэй.

Тэгээд хөндлөн цэснээс System Restore гэдгийг сонгоорой. Гарч ирсэн цонхонд Turn off System Restore on all drives гэснийг чагтлаад ОК дараарай.

Та мэдээж ингэснээр System Restore функцыг дахин хэрэглэх боломжгүй болно. Гэхдээ таний ХР танигдахын аргагүй хурдлахыг та анзаарна.

Бусад

1. За мөн та үндсэн хатуу дискээ defragment хийснээр хурдыг нэмэх боломжтой.
Үүний
тулд [start]-> [all programs]-> [accessories]-> [system tools]->[disk defragmenter] гэж нээгээрэй.


тэгээд үндсэн хатуу диск C:-гээ сонгож байгаад [Defragment] товчийг дараарай. Үүнийг хийх үедээ бусад бүх програм хаалттай, та огт РС-ндээ хүрэлгүй орхисон нь дээр. Таний дискний хэмжээнээс хамаараад зарцуулагдах хугацаа нь янз бүр байна. 5-45минут гэж бичсэн байдаг ч түүнээс илүү удахыг ч үгүйсгэхгүй юм.

Adware, Spyware
тагнуулын програмуудыг устгах хэрэгтэй.

Вирусынхээ програмыг зөв сонгоорой. Зарим вирусын програмууд маш удаан байх тал байдаг. Бас вирусын програм суулгаснаасаа хойш нэг удаа бүрэн шалгалт хийж орхиорой! Мөн вирусын програмынхаа тохиргоог сайн хийж өгөөрэй!