Tuesday, October 14, 2008

Joomla 1.5.7





















Өнөө үед хүмүүс жүүмлаг их ашиглаж веб сайт хийх болсон байна.Энэхүү нээллтэй эхийн шинэ хувилбар болох Joomla 1.5.7 гарсан байна.Тун удахгүй жүүмлаг хэрхэн суулгах хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэл бэлтгэж оруулах болно.

Татах

Програмчлалын үндэс хичээлийн бие даалт 1.1

Програмчлалын үндэс хичээлийн бие даалт 1.1

Зурган дээр дарж томруулж харна уу

Tuesday, October 7, 2008

Лабартор дээр бодлого илгээх заавар

Лабартор дээр бодлого илгээх заавар хэрэгтэй хүн байж магадгүй гэж бодоод орууллаа.
Энд дарж үзээрэй.

Хэрвээ та firefox той бол энд дарж үзэж болно.

С хэлний тухай

Бид одоо Си хэл үзэж байгаа билээ тиймээс хэрхэн бүтсэн тухай товч мэдээлэл орууллаа.
Дэлхий дээрх хамгийн түгээмэл хэл болох С хэлийг 1970 онд програм зохиогч Dennis Ritchie бүтээсэн бөгөөд өөрийн өмнө бүтээсэн B хэлний залгамж хувилбар болгосон юм. С хэлийг бүтээх болсон далд санаа нь үйлдлийн систем бичих хэл бий болгоход оршиж байв. Хэл нь маш энгийн, тохиромжтой байсан учраас удалгүй өөр олон төрлийн програмууд бүтээхэд ашиглагдаж эхэлсэн бөгөөд маш хурдан хугацаанд хамгийн түгээмэл хэлүүдийн нэг болж чадсан юм. С хэл ингэж түгээмэл болоход хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлсөн юм. Нэгд, хэл нь програм зохиогчдийн хувьд сурахад ойр байсан, програм зохиогч юу хиймээр байна түүнийгээ зөв С дүрэмд оруулаад л хийж чадаж байв. Хоёрт, олон платформ дээр ажиллах боломж бүхий С хөрвүүлэгчид элбэг, олдоцтой байсан байна. 1980 онд Bjarne Stroustrup "C with Classes” нэртэй шинэ хэл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь хожим C++ нэртэй хэл болсон байна. Сүүлийн үеийн шинэ хэлүүдийн нэг болох Java нь мөн C++ дээр суурилсан юм.
С хэлний олон хувилбарууд байдаг. С хэлний өгүүлбэр зүйн анхны дүрмийг 1989 онд American National Standards Institute (ANSI)-ээс баталсан юм. Энэ хувилбар нь “Стандарт Си”, “ANSI C” гэх зэргээр нэрлэгддэг. С хэлний хамгийн сүүлийн стандарт нь 1999 онд ISO-оор батлагдсан ба энэ хувилбарыг C99 гэж нэрлэдэг.

Мэдээний эх сурвалж:http://buyaa.blogspot.com

ОЮУТАН-2008 ном

Оюутан таны ширээний ном “Оюутан 2008” таны гар дээр онлайнаар болон хэвлэлтээр vнэ тєлбєргvй хvрч байна. Энэхvv эмхэтгэлийг МОХ-ны дэд ерєнхийлєгч, НVБ-ын ЗЗХорооны зохицуулагч Х.Батсайхан санаачлан эмхэтгэн хэвлvvлж залуус та бvхний гарт хvргэж байна. Нийт сургуулиа тєгсч байгаа 45.000 гаруй сурагчид, 158.000 гаруй оюутнууддаа оюуны бэлэг болгон гаргалаа. Энэхvv эмхэтгэл номыг vнэгvй Vндэсний портал сайт www.cdeq.mn, www.gogo.mn, www.yap.mn, www.student.org.mn, www.eec.mn -ээр дамжуулан та онлайнаар хvлээн авахын зэрэгцээ, манай улсын 21 аймаг, 356 сум, хотын номын сан зэрэг байгууллагуудаар дамжуулан олны хvртээл болгож байна.

Та энд дарж татаж аваарай.

Нийт 400 хуудас, 7 бvлэг, 1 хавсралт хэсгээс бvрдэх бєгєєд манай улсын бvх мэргэжлийн жагсаалт, их, дээд сургуулиудын товч лавлах, мэргэжлээ сонгох зєвлєгєє, боловсролын хууль тогтоомж, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, боловсролын хєтєлбєр, эрvvл мэндийн байгууллагууд, оюутнуудад зориулсан засгийн газрын болон манай улсын томоохон компаниудаас оюутнуудад олгодог тэтгэлэг, сургалтын зээлийн мэдээллийг багтаажээ.
Мєн манай улсын хvvхэд залуучуудын байгууллагуудын нэгдсэн лавлах, их, дээд сургуулиудын танилцуулга, мэдээлэл багтсан. шинэхэн журам, саяхан шинээр батлагдсан Сургалтын тєрийн зээлд хамрагдах боломжуудыг эндээс та уншаарай.
Ерєнхий ивээн тэтгэгчээр Голомт банк, Мобиком корпораци, АНУ-ын Азийн сан ажилласан бєгєєд Боловсролын салбарыг болон оюутан залуусыг ивээн тэтгэн ажиллаж байгаад нь Монголын оюутны холбооноос талархсанаа илэрхийлье.



Эрхлэн хэвлvvлэгч:

  • Монголын оюутны холбоо Дэд Ерєнхийлєгч Х.Батсайхан

Ивээн тэтгэгчид:

  • Голомт банк, Мобиком корпораци, АНУ-ын Азийн сан

Зориулалт:

  • ИДСКолллеж, МСVТєвvvдэд элсэн суралцагчид, оюутан, эцэг, эхчvvд, боловсролын салбарын судлаачид, оюутан залуучуудын байгууллагуудад зориулав.

Мэдээний эх сурвалж: http://www.student.org.mn