Friday, February 13, 2009

Сургуульд Linux заах талаар

Хэрэглээ заахаас гадна Linux, Unix програмчлал заавал их зүгээр гэж боддог юм. Тухайлбал Си хэл заадаггүй мэргэжлийн анги гэж мэдээж байхгүй. Си хэлийг үзэхдээ GNU C-ийг Linux орчинд шууд үзэх нь дээр юм шиг санагддаг. Linux, Unix аль аль нь л POSIX стандартаараа ижилсэж явж байгаа болохоор алийг нь үзсэн ч тийм айхтар ялгарахгүй. System call-ийн хувьд Линукс илүү өргөн боломжтой байдаг. Мөн дэмжих hardware-ийн хувьд ч Линукс илүү.

Барих хандлагын хувьд бол ямар нэг commercial үйлдлийн системийг сургуульд заахыг онц биш гэж боддог. Тухайлбал Unix-ийн хувьд commercial олон хувилбар байгаагийн алийг нь ч сургуульд үзэх бол хэрэггүй байхаа. Үүнтэй ижилээр Mac OS X, Windows аль аль нь сургуульд үзээд хэрэггүй гэж боддог. Би ажлын шаардлагаар HP-UX нилээн л нухаж байна, GNU C анхнаасаа суугдаагүй байдаг, өөрийнх нь C compiler болон хөгжүүлэлтийн багц эдэр нь шал ондоо байдаг гэхдээ HP-с баримт болон support-ийг Англи болон Япон хэлүүдээр бүрэн үзүүлдэг болохоор асуудалгүй байдаг гэх мэт... Үүнтэй төстэйгээр SunStudio-г хэрэглэхэд эвтэйхэн учираас OpenSolaris, Solaris ч гэдэг юм уу байдлаар хамрах хүрээг нэг компаны хандлагаар хэт их ороод хэрэггүй гэж боддог. Угаасуу сургуулийн хөтөлбөрөөр бүгдийг үзэхгүй тулд хамгийн ерөнхий, хамгийн нээлттэй, хамгийн суурь хэлбэрүүдийг л үзээд явахад болно гэж боддог.

Энэ утгаараа серверийн болон сүлжээний хичээлийн хувьд ч ялгаагүй мэдээж чиний хэлснээр ерөнхий онол, мэдлэг, стандартуудыг үзээд дараа нь тухайлаад нэг бүтээгдэхүүн сонгоод явах нь зүйн хэрэг. Гэхдээ бас л бүгдийг нь үзэх боломжгүй тул мэдээж бас л аль болох commercial биш ерөнхий бүтээгдэхүүнүүдийг үзэх байх л даа. Мөн тэдгээрийг баримтжуулах ажил ч давхар хийгдээд явах биз. Мөн зарим тохиолдолд анги дотор хэд хэдэн бүлэгт хуваагдаад олон бүтээгдэхүүн зэрэг үзсэн ч болох зүйл. Мэдээж тэдгээр нь сайн баримтжуулагдсан байх хэрэгтэй.

Цаашлаад community spirit-ийг оюутнуудад бий болгох, хамтран харилцаатай ажиллах харилцааны арга техникт сургах гээд л...

Ингэж сургалтыг нээлттэй эх рүү шилжүүлснээр нээлттэй эх рүү амжилттай шилжих болно гэдэгт итгэлтэй байна.

Бичсэн Gobi
Мэдээний эх сурвалж:www.computertimes.mn

Saturday, February 7, 2009

Админы пассфорд арилгах арга

Хэлж байсанаараа админ пасс арилгах арга оруулж байна.Энэ нь гэхдээ та админ нэрээр нэвтэрсэн үедээ нүүц үгийг мэдэргүй үед арилгах шүү.Яагаад хэн нэгэн лаб д сууж байхдаа Student эрхээр орсон хэрнээ админ пассыг арилгаад оролдож болохгүй зүйлсийг оролдон дараагийн хүн суух үед пс ны хэвийн үйл ажилгааг алдагдуулсан эсвэл пасс хийхийг үгүйсгэхгүй юм.

WINDOWS XP-ийнхаа PASSWORD - г мартсан хүмүүс үүнийг уншина уу.

1. АРГА :

HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows NT\CurrentVersion\Winlogon\SpecialAccounts\UserList

Administrator: REG_DWORD - гэсэн утгыг 1 болгож өөрчлөнө .

2. АРГА:

Start > RUN > cmd эсвэл command.com гэж бич

Өмнө чинь command promt буюу хуучнаар бол MS-DOS гарч ирнэ .

Тэгээд үүнийг бич :

Net user Шинэ хэрэглэгчийн нэр /ADD

Энэ нь хэрэглэгч үүсгэж байна гэсэн үг .

Хэрэв 'It says access denied?' гэж гарч байвал та админ эрхээр ороогүй байна гэсэн үг .Орсон бол шинэ хэрэглэгч үүсгэх болно.


WEB эхлэн хийх тухай

Вэб хуудас эхлэн хийх Та вэб хуудасныхаа нэрний асуудлыг шийдсэн бол тэрхvv нэрээр нэрлэгдэх вэб хуудсыг хийх хэрэгтэй. Сайтаа би єєрєє янзлах уу эсвэл хvн хєлсєлж авсан дээр vv? Энэ бол Таны мэдлэгийн тvвшин, сурч мэдэх хvсэл болон Таны орлогын хэмжээнээс хамаарна. Хэрвээ Та HTML мэдэхгvй байгаа, мэдэхийг ч хvсэхгvй бєгєєд хангалттай хєрєнгєтэй бол энэ ажлыг Таны оронд хийх хvнээ хайж олсон дээр. Томоохон шиг Вэбтэй болохыг хvсч байгаа бол энэ ажлыг єєр хvнээр хийлгvvлэхийг хvсэх нь дамжиггvй. Харин Та бага гарын наймаачин бол HTML-г мэдэх нь зардал багатайгаар сайтаа янзлах бололцоо Таньд олгоно.

Сайтын дизайныг хийх нь хэцvv ч гэсэн бvтээлч ажил юм. Єєрийнхєє сайтыг эхнээс нь аваад хийх нь урлагийн бvтээл хийж буй мэт таалагдаж болох юм. Бараг хvн болгон бэлэн обой аваад єрєєндєє наачихаж чадна. Цєєн хvмvvс л обойг єєрснєє хийж чадна. Тэгэхээр:

1. Та єєрєє хийж болно. Хэдийгээр энэ нь хамгийн хялбар бєгєєд зардал багатай арга боловч vvний тулд та вэб хуудас хийдэг хэрэглээний болоод мэргэжилийн программуудыг ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
2. Бусад хувь хvмvvсээр хийлгэх. Тэдгээр хvмvvс нь хэдий хэрэглээний программуудыг сонирхолоороо болон мэргэжилийн сургуулиудын хичээлээр сурсан байдаг ч тэд вэб хуудас хийх тал дээр маш бага туршлага хуримтлуулсан байдаг. Та тэднээр хийлгэх боллоо гэхэд таны вэб магадгvй тvvнд анхных нь буюу 2, 3 дахь вэб нь л байж болох талтай. Дээр нь вэбээ хийлгэснийхээ дараа буюу хэсэг хугацааны дараа засвар хийх ба шинэчлэлт хийх болохоор вэбийг тань хийсэн хvнийг та олж чадна гэдэг нь эргэлзээтэй.
3. Мэргэжлийн байгууллагуудад захиалах Вэб хуудас хийх тєрлєєр дагнаж мэрэгшсэн байгууллагуудаар вэб хуудасаа хийлгэх нь хамгийн vр дүнтэй бєгєєд vр ашигтай арга юм. Тэд туршлагатай, бєгєєд vр дvнтэй, тэднээр хийлгэсэн бол вэб хуудас тань таны нvvрийг улайлгахгvй, вэб хуудсын тань vгнvvд арзайхгvй, тэнд буй vгэнд алдаа гарахгvй, зурагнууд нь бvгд харагдана, товчоор та хэн нэгэнд єєрийнхєє вэб хуудсын хаягийг ам бардам хэлж чадах болно. Мєн дараа нь засвар хийх, шинэчлэлт хийхээр болох зэрэг ямар нэг асуудал болоход ямагт таатай хvлээж авдаг. Вэб сайтыг хийж эхлэхээсээ ємнє юу хийх гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Таны сонирхол чухам яг хаашаа чиглэж байна вэ? Вэб хийж болохоор маш олон зvйлс байгаа, гэхдээ чухам хийх гэж байгаа хvний жинхэнэ юу сонирхдог, ямар зорилготой вэ гэдэг л хамгийн чухал. Учир нь чухам vvнээс л таны сайт амжилт олж чадах уу, vгvй юу гэдэг нь шалтгаалдаг нь батлагдчихсан зvйл. Хvvхдэд их хайртай, хvvхдvvдэд зориулсан бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг хvмvvсийн хийсэн амжилт ихтэй вэб сайтууд олон байдаг. Бас том цуглуулагчдын сайн сайн сайтууд ч байдаг. Хэрвээ зєв л хийж чадах юм бол ямар нэгэн хоббиноос л амжилт ихтэй вэб сайт тєрж чадах юм. Юуг би сайн мэдэх билээ, юу сонирхож хийдэг билээ гэдгээ л тодорхойл. Ганц ширхэг зєв санаанаас цаашдын амьдрал хамаарах нь зєвхєн вэб сайт хийхийн хувьд ч биш амьдралд ч элбэг тохиолддог билээ.

• Ямар тєрлийн зочдыг та татах гээд байгаа юм бэ?
• Зочид энэ сайтаас юуг мэдэж авах ёстой вэ?
• Тэдэнд яаж ойлгуулах вэ?
• Таны хийгээд байгаа шиг тєрлийн сайтуудад ер нь хэр их хvн орж vздэг юм?
• Бусдаас ялгагдах ямар нэгэн шинэлэг зvйл миний сайтад байх билvv?
• Бусад сайн вэбvvдээс санаа авчихмаар зvйл байгаа эсэх? Гэхчлэн вэбээ хийхээсээ ємнє єєрєєсєє асуу. Вэб хуудсаа хийсний дараа Єєрийнхєє вэб сайтыг Интернэтээр аялагчдын анхаарлыг татсан, зочдоор дvvрэн сайт болгоно гэдэг бол єндєр оргил єєд мацахтай адил бэрх зvйл. Гайхалтай сайн вэб сайт хийх гэсэн зорилгодоо хvрэхээр улам єндєр мацах тусам явах зам улам бvр хэцvv болсоор байдаг. Таны мэдэх мундаг сайтуудыг хийхэд хичнээн их хєдєлмєр, цаг хугацаа зарцуулсан гэж бодож байна? Зорилгодоо хvрэхийн тулд танд маш их цаг хугацаа, нєр хичээл зvтгэл шаардагдах боловч ажил хэрэг тэр бvрий тєлєвлєснєєр явж єгдєггvй нь харамсалтай. Ингэлээ гээд шантарч болохгvй. Танд vнэхээр болимоор санагдах, залхах vе олон гарна.Тэрийг та давж гарах хэрэгтэй шүү.

Windowx XP -д хурд нэмэх аргууд

Хуучин блогоосоо хэдэн хэрэгтэй гэсэн мэдээлэл хийхээр шийдлээ.

Таний үзүүлэлт сайтай компьютер танийг хүлээлгээд удаад байна уу? Үзүүлэлт сайн хэрнээ удаад байгаа бол, мөн асах, унтрахдаа удаан байгаа бол доорхи зүйлсүүдийг нэг туршаад үзээрэй. Илүүдэхгүй шүү. Таны компьютерт ямарч хор нөлөө үзүүлэхгүй аргууд байгаа.

Хэрхэн компьютерээ хурдан ажиллуулах вэ?
WindowsXP дээр нэлээн олон хэрэглэдэггүй програмуудыг авч хаяснаар компьютерээ хамаагүй хурдан ажиллуулах боломж байдаг.
За энд би нэг хэдэн аргаас бичье.

Add/Remove Programs

Хуучин хэрэглэхгүй болсон програм, тоглоомуудаа устгаж байх. Олон програм ямар нэгэн байдлаар систем ачааллахад давхар ачаалладаг функцуудыг агуулж байдаг. Хэрвээ та ашигладаггүй бол тэдгээр програмыг устгасанаар тэр програмын ашиглаж буй хурдыг хэмнэх болно гэсэн үг.
Start-->Control Panel--> Add/Remove Programs гэж ороод хэрэглэдэггүй програмуудаа uninstall хийж устгаарай!

Remove Your Background

Тэгэлгүй яахав. Та маш гоё зураг дэлгэцийнхээ фононд хийжээ. Гэвч энэ ч бас компьютерийн чинь ажиллах хурдаас хумсалж байгаа эд. Асаах унтраахаас өөр үед та бараг энэ зургийг хардаггүй. Бараг л ямар ч ашиггүй эд шүү дээ. Энийг одоо аваад хаячих. Бүх цонхоо хаагаад хоосон дэлгэцэн дээр, ямар нэгэн програмын дүрс(icon)-гүй газар хулганыхаа баруун товчийг дараад properties гэдгийг дараарай. тэгэхэд доорх цонх гарч ирнэ.


Remove the Special Effects

Windows XP их гоё, цонх нь томрохдоо ч сонин эффекттэй, хулганы заагч сүүдэртээд л... Гэвч эдгээр гоё эффектүүд нэлээд ихээр компьютерийг удаан болгодог байна. Энэ бол зөвхөн л өнгөн тал шүү дээ. Тэгэхээр та яг одооноос эхлээд компьютерээ best performance-р хэрэглээрэй!
Үүний тулд та хамгийн эхлээд Windows товчоо дарж байгаад Pause(Break, Brk) товчийг дараарай!
Эсвэл Start->Control Panel->System гэж орж болно. Бас Windows Explorer (WE)-ээ нээж байгаад My Computer (MC) дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэж нээж бас болно. За ингэхэд доорх цонх гарч ирнэ.

Тэгээд Advanced хөндлөн цэс рүү ороорой!

Ийм цонх гарч ирэв үү?
Тэгвэл тэр улаанаар дугуйлсан шиг performance->settings рүү ороорой.

Adjust for best performance гэж сонгоод OK. Энэ чигээр нь хэрэглэмээргүй байвал буцааж болох ч бас нэг арай өөр арга зааж өгье.
Өмнө заасны дагуу дэлгэцийн тохиргоогоо нээгээрэй!

Харин энэ удаад Desktop биш Appearance хөндлөн цэсийг сонгоорой. Тэгээд Windows and Buttons гэсэн хэсэгт Windows XP Style гэж сонгоод, color scheme дээр нь өөрт таалагдсанаа сонгоод OK

MSCONFIG

Windows XP-д бас тэр болгон хэрэглэгддэггүй шаардлаггүй сервич үйлчилгээнүүд нэлээн байдаг. Та тэдгээрээс disable хийснээр хурдан ажиллах боломжтой. Гэхдээ энийг хийхдээ бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй.
Үүний тулд эхлээд Start->Run.. гэж эсвэл Windows товчийг R товчтой зэрэг дарж доорх цонхыг нээгээрэй!

тэгээд нүдэнд нь msconfig гэж бичээд Enter дараарай.

Гарч ирсэн цонхноос Start-Up гэдгийг сонгоход windows анх асахад автоматаар асаж буй програмуудын жагсаалт гарч ирнэ. Та эндээс анх асах шаардлагагүй програмуудаа сонгоод disable болгоорой.

Мөн та Services хэсгээс windows-н зарим сервисүүдийг хааж болно. Гэхдээ мэдээж үүнийг хийхэд таньд тодорхой компьютерийн мэдлэг хэрэг болох болов уу. Учир нь хэрэгтэй сервисийг хаачихвал та дараа нь хэрэглэж чадахгүй гэсэн үг болохоор мэдэхгүй бол Start-up-аас бусад хэсгийг битгий оролдоорой!

Disable System Restore

Та System Restore функцыг ашигладаг уу? Би лав ашиглаж байсан тохиолдол байдаггүй. Энэ функцыг хааснаар таний компьютер мэдэгдэхүйц бүүр эрс хурдан ажиллахыг та мэдрэх болно. Үүний тулд та дээр заасантай адилаар System Properties-г нээх хэрэгтэй.

Тэгээд хөндлөн цэснээс System Restore гэдгийг сонгоорой. Гарч ирсэн цонхонд Turn off System Restore on all drives гэснийг чагтлаад ОК дараарай.

Та мэдээж ингэснээр System Restore функцыг дахин хэрэглэх боломжгүй болно. Гэхдээ таний ХР танигдахын аргагүй хурдлахыг та анзаарна.

Бусад

1. За мөн та үндсэн хатуу дискээ defragment хийснээр хурдыг нэмэх боломжтой.
Үүний
тулд [start]-> [all programs]-> [accessories]-> [system tools]->[disk defragmenter] гэж нээгээрэй.


тэгээд үндсэн хатуу диск C:-гээ сонгож байгаад [Defragment] товчийг дараарай. Үүнийг хийх үедээ бусад бүх програм хаалттай, та огт РС-ндээ хүрэлгүй орхисон нь дээр. Таний дискний хэмжээнээс хамаараад зарцуулагдах хугацаа нь янз бүр байна. 5-45минут гэж бичсэн байдаг ч түүнээс илүү удахыг ч үгүйсгэхгүй юм.

Adware, Spyware
тагнуулын програмуудыг устгах хэрэгтэй.

Вирусынхээ програмыг зөв сонгоорой. Зарим вирусын програмууд маш удаан байх тал байдаг. Бас вирусын програм суулгаснаасаа хойш нэг удаа бүрэн шалгалт хийж орхиорой! Мөн вирусын програмынхаа тохиргоог сайн хийж өгөөрэй!

Saturday, January 17, 2009

Java хэл дээрхи анхны програм

Програмчлалын хэлүүд сурхын тулд хамгийн анх Hello world гэсэн текст хэвлэхээс эхэлдэг.Java хэл сурах эхлэлээ би мөн энэ цэгээс эхлэе гэж бодлоо.
class Hello // class ийн нэр нь ямагт томоор эхлэх ёстой.
{
public static void main(String[]args) // Java хэл нь main функцийг агуулсан мөрөөс эхлэн биелэгддэг.
{
System.out.println("Hello world"); //Энэ нь Hello world гэсэн текстийг дэлгэц дээр хэвлэж гаргах үйлдэл юм.
}
}

Энийг та ажилуулж үзэе гэвэл маш олон хөрвүүлэгчүүд байдаг Жишээлбэл:IBM ээс гаргасан Eclipse,JCreater мөн notebad дээр хүртэл болно.Та хэрвээ notepad дээр хийе гэвэл таньд JDK хэрэгтэй энэ нь Java Development Kit гэсэн үгнүүдийг товчлол юм.Та үүнийг www.sun.com Сайтаас татах боломжтой.Тэгээд та тухайн текстээ хадгалахдаа файлын өргөтгөлөө .java гэж хадгалах хэрэгтэй жишээлбэл:Hello.java гэх мэт.Одоо та Windows хэрэлэдэг бол START>>RUN>>cmd гэж Command Prompt руу орох хэрэгтэй.Та эндээс хадгалсан файлаа hello.java гаа hello.class болгоно үүний тулд та Hello.java файлаа хадгаласан газараа cmd гээрээ очоод javac гэж бичээд hello.java гэж хөрвүүлэх болно.Энгээд ажилуулахдаа java Hello гэж бичхэд console дээр hello world гэх текс гарж та анхныхаа програмыг бичих юма.Таньд амжилт хүсэе.

Java програмчлалын хэлний товч түүх

1980-аад оны сүүл, 1990 оны эхээр програмистууд чухамдаа л өөрсдийн төгс програмчлал хэлтэй болсон гэж бодож байлаа. Энэ бол C++. Хүчирхэг C хэлний үндсэн зарчмаас гадна объект хандалт ухагдахуун C++ тусгаж чадсан байлаа. Гэвч 1990 оны интернэтийн хүчтэй давалгаа болох WWW (World Wide Web) гарч ирснээр C++ энэхүү технологит нийцэхээ больсон юм. Ингээд програм хангамж хөгжүүлэгчид дахин “төгс” програмчлалын хэлний эрэлд гарав.

Java-г анх олон үйлдлийн систем, платформ үл хамаарах хэл болгох үүднээс хөгжүүлсэн юм. Учир нь тухайн үед ганц компьютер гэлтгүй, гар утас, жижиг зөөврийн компьютер PDA зэрэг олон төхөөрөмжүүд зах зээлд гарч ирж байсан аж. Sun Microsystems Inc-ийнхан энэ чиг хандлагыг урьдчилан харж, Java-г хөгжүүлэх Green төслийг эхлүүлжээ. Харамсалтай нь энэ төсөлд өөр компани ялж, Green төсөл нурах аюулд хүрсэн юм. Аз болоход 1990-ээд онд Web асар хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд динамик вэб хийхэд Java-г ашиглах боломжтойг багийнхан олж харав. Green төслийн зорилго ч үйлдлийн систем, платформ үл хамаарах байсан учир интернэтэд ажиллах боломжтой програмчлалын хэл бүтээхэд илүү дөхөм болжээ. Ингэж дөрвөн жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1995 онд Java-г албан ёсоор олон нийтэд зарласан түүхтэй.

Java нь C++ хэлний бүхий л шинж чанарыг агуулж чадсан төдийгүй харин ч С++-ийн зарим үйлдлүүдийг улам боловсронгуй болгож, аюулгүй найдвартай, тогтвортой гүйцэтгэлтэй жинхэнэ “объект хандалтат, платформ үл хамаарах” хүчирхэг програмчлалын хэл болж чадсан юм.

Мэдээллийн эх сурвалжийг Harvey M.Deitel, Paul J. Deitel “Java How to Program

http://www.computertimes.mn/index.php/Blog-medee/200807061184/Java-programchlalyn-xelnii-tovch-tuux/menu-id-328.html

http://tsogbadrakh.blogspot.com/2008/05/java.html


Monday, December 8, 2008

Windows XP ын password арилгах

Манай сургуулийн лабарторын зарим ПС г дүрсгүй нөхөдүүд нь Password хийсэн байсаныг өнөөдөр харлаа.Ер нь олон нийтийн орж гардаг ПС нд Password хийнэ гэдэг маш бүдүүлэг явдал юм.Тэгээд та бүхэнд Windows XP гын User эрхийн пасс ыг арилгах хамгийн энгийн аргийг зааж өгөе гэж бодлоо.
1-р алхам:Эхлээд та бүхэн ПС гээ рестарт хийнэ дараагаар BIOS ын орчноос F8 товчийг дархад дараах зураг харагдана.Эндээс та Safe mode Сонголтыг хийнэ дараагийн алхамд шилжинэ.




























Safe mode сонголтын хийснээр дээр зурагт үзүүлсэн үйлдэл болох болно.

2-р алхам:Доорхи зурганд үзүүлсэнээр Administrator гэсэн сонголтоор орход та саадгүй орох боломжтой.Энэ юу гэсэн үг вэ гэхээр заримдаа үйлдэлийн систем суулгахдаа суулгаж байгаа хүн нь Password хийсэн байвал та нэвтэрч чадахгүй юм.Гэхдээ ихэнхи тохиолдол нууц үггүй байдаг.














3-р алхам:Ингээд та Safe mode орчинд нэвтрэн орлоо.Одоо бидны зорилго бол нууд үг арилгах юм.Та эхлээд START>>Settings>>Contol Panel>>user accounts гэж нэвтрэн орох хэрэгтэй.Тэгээд та доорхи зурганд(3) үзүүлсэн user account тохиргоо хийх орчин гарж ирмэгц та Student эсвэл User гэх сонголтыг хийх хэрэгтэй.Энэ жишээ авсан зурагийг өөрийн пс дээрээс авсан тул тийм сонголт алга байна.Та ер нь пасс солих гэж байгаагаа л сонгох хэрэгтэй.За тэгээд сонгомоц Remove password гэж бичиг харагдах болно.Тэгээд ПС гээ рестарт хийнэ саадгүй нэвтэрч болох юм.










































Та бүхэнд ойлгожшүй бичсэн бол уучлаарай.Саяны аргаас өөр зөндөө арга байдаг билээ дараа би тэ бүхэнд ПС ны administrator эрхийн нууц үгийг хэрхэн солих тухай нийтлэх болно.Таньд амжилт хүсэе.

Tuesday, December 2, 2008

Интел корпорацаас саяхан цоо шинэхэн Core i7 процессороо гаргалаа.


Intel Core i7 дэлгэрэнгүй үзүүлэлтүүд :
  • Хурд - 2.66GHz-3.20GHz
  • 8MB L3 Cache
  • Turbo Boost - технологи
  • Нэгж хугацаанд өгөгдлийг дамжуулах хурд 2 дахин өссөн. (Intel Quad Core “Extreme” - той харьцуулахад)
  • Эрчим хүч нэмж зарцуулахгүйгээр 3н хэмжээст тоглоом тоглуулах чадвар нь 40% өссөн.
  • Intel Quickpath - технологи, Мэдээллийг 8н шугамаар нэгэн зэрэг дамжуулах боломжтой.


МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТАД ТЭНЦЭГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх улсын шалгалтын системийг нэвтрүүлж Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн нэгдсэн шалгалтыг 2006 оноос манай улс зохион байгуулж байна.ITPEC-ийн 2008 оны намрын нэгдсэн шалгалт өнгөрсөн 10-р сарын 19-ны өдөр Азийн 6оронд явагдав.


Манай улсад Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, шалгалтын дүнгээр 2 шалгуулагч амжилттай дүн үзүүлж тэнцсэн бөгөөд өнөөдөр энэхүү шалгалтанд тэнцэгч ШУТИС-КТМС багш Алтангэрэлийн Хүдэр, ШУТИС-КТМС оюутан Бямбасүрэнгийн Лхагва-Очир нарт ITPEC /Information Technology Professionals Examination Council, Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /-ийн гишүүн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн батламж гардуулав.

Энэхүү шалгалт нь Монгол Улсад мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хүдэр Багш болон Лхагва-Очир ахад баяр хүргэе







Мэдээллийн эх сурвалж: http://www.itpark.mn , http://erdenebat-chuluun.blogspot.com/