Friday, February 13, 2009

Сургуульд Linux заах талаар

Хэрэглээ заахаас гадна Linux, Unix програмчлал заавал их зүгээр гэж боддог юм. Тухайлбал Си хэл заадаггүй мэргэжлийн анги гэж мэдээж байхгүй. Си хэлийг үзэхдээ GNU C-ийг Linux орчинд шууд үзэх нь дээр юм шиг санагддаг. Linux, Unix аль аль нь л POSIX стандартаараа ижилсэж явж байгаа болохоор алийг нь үзсэн ч тийм айхтар ялгарахгүй. System call-ийн хувьд Линукс илүү өргөн боломжтой байдаг. Мөн дэмжих hardware-ийн хувьд ч Линукс илүү.

Барих хандлагын хувьд бол ямар нэг commercial үйлдлийн системийг сургуульд заахыг онц биш гэж боддог. Тухайлбал Unix-ийн хувьд commercial олон хувилбар байгаагийн алийг нь ч сургуульд үзэх бол хэрэггүй байхаа. Үүнтэй ижилээр Mac OS X, Windows аль аль нь сургуульд үзээд хэрэггүй гэж боддог. Би ажлын шаардлагаар HP-UX нилээн л нухаж байна, GNU C анхнаасаа суугдаагүй байдаг, өөрийнх нь C compiler болон хөгжүүлэлтийн багц эдэр нь шал ондоо байдаг гэхдээ HP-с баримт болон support-ийг Англи болон Япон хэлүүдээр бүрэн үзүүлдэг болохоор асуудалгүй байдаг гэх мэт... Үүнтэй төстэйгээр SunStudio-г хэрэглэхэд эвтэйхэн учираас OpenSolaris, Solaris ч гэдэг юм уу байдлаар хамрах хүрээг нэг компаны хандлагаар хэт их ороод хэрэггүй гэж боддог. Угаасуу сургуулийн хөтөлбөрөөр бүгдийг үзэхгүй тулд хамгийн ерөнхий, хамгийн нээлттэй, хамгийн суурь хэлбэрүүдийг л үзээд явахад болно гэж боддог.

Энэ утгаараа серверийн болон сүлжээний хичээлийн хувьд ч ялгаагүй мэдээж чиний хэлснээр ерөнхий онол, мэдлэг, стандартуудыг үзээд дараа нь тухайлаад нэг бүтээгдэхүүн сонгоод явах нь зүйн хэрэг. Гэхдээ бас л бүгдийг нь үзэх боломжгүй тул мэдээж бас л аль болох commercial биш ерөнхий бүтээгдэхүүнүүдийг үзэх байх л даа. Мөн тэдгээрийг баримтжуулах ажил ч давхар хийгдээд явах биз. Мөн зарим тохиолдолд анги дотор хэд хэдэн бүлэгт хуваагдаад олон бүтээгдэхүүн зэрэг үзсэн ч болох зүйл. Мэдээж тэдгээр нь сайн баримтжуулагдсан байх хэрэгтэй.

Цаашлаад community spirit-ийг оюутнуудад бий болгох, хамтран харилцаатай ажиллах харилцааны арга техникт сургах гээд л...

Ингэж сургалтыг нээлттэй эх рүү шилжүүлснээр нээлттэй эх рүү амжилттай шилжих болно гэдэгт итгэлтэй байна.

Бичсэн Gobi
Мэдээний эх сурвалж:www.computertimes.mn

0 Сэтгэгдэл::