Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

Friday, February 13, 2009

"Joomla! 1.5 Вэб сайтаа өөрсдөө бүтээцгээе" ном гарна

“Joomla!1.5: Вэб сайтаа өөрсдөө бүтээцгээе” хэмээх энэ ном нь интернэтийн ертөнцөд оршин байгаа хамгийн хамгийн хүчирхэг нь гэж тооцогдож байгаа Joomla! Агуулгыг Удирдах Системийн сүүлчийн хувилбар болох Joomla! 1.5.9 бүрэн хэмжээгээр эзэмших боломжийг уншигч танд хангаж өгөх болно. Хамгийн хялбар вэб сайтаас авахуулаад хамгийн төвөгтэй хүнд корпоратив вэб сайтыг Joomla!-ийн тусламжтайгаар зохион бүтээж болно.
Joomla! нь суулгахад хамгийн хялбар, удирдахад энгийн, тун найдвартай ажиллагаатай. Joomla! системийг эзэмшсэнээр та дараахь вэб сайтуудыг бүтээх боломжтой.

Үүнд:
  • Вэб сайт болон портал вэб сайт
  • Онлайн худалдаа
  • Жижиг бизнесийн вэб сайт
  • Ашгийн бус болон байгууллагын вэб сайт
  • Засгийн газрын вэб сайтууд
  • Интранэт болон экстранэт зохиох
  • Сургууль болон сүмийн вэб сайт
  • Хувийн болон гэр бүлийн вэб сайт
  • Порталд суурилсан вэб сайт
  • Онлайн сонин ба сэтгүүл гаргах гэх мэт…
Энэ ном нь 380 гаруй нүүр хуудас бүхий 186х235мм хэмжээтэй. Үнэ: 12500 төгрөг. Худалдаанд 2009 оны 3 дугаар сарын дундуур гарах юм. Хэрвээ та Компьютер таймс сонинд худалдан авахаар урьдчилан захиалга өгвөл 20% хямдралтай байх болно.

Эх сурвалж:http://www.kt.mn/

Оюутнууд юу сурах вэ?

Ер нь сургалтын програмд чөлөөт, хөрвөх чадвартай МТ-н мэргэжилтэн хийгээд програм зохиогч бэлтгэхэд чиглэгдэх хэрэгтэй. Програмчлалын үндэс, алгоритмын үндэс, мэдээллийн баазын үндэс гэх мэт суурь ерөнхий ойлголтуудаа сайн өгөөд тэдгээр онол дээр суурилан оюутнууд өөрсдөө цааш нь хөгжүүлэн суралцах боломжийг хангавал тэд нар маань тогтсон хичээлийн дагуу зөвхөн Borland C эсвэл C+ үзээд төгсөөд байхгүй шдээ. Заавал үзэх ёстой гэдгээр C+, C#, .NET үзүүлчих хэрэгтэй ч үүн дээрээсээ оюутнууд бүлэг болон нэгдэж Perl, Python, PHP, ASP зэрэг түгээмэл программчлалын хэл дээр төрөл бүрийн төсөл, програм бичдэг болбол оюутнууд бие даан ямарч хэлээ сурах боломжийг нь хангаад өгнө шүү дээ.
Хязгаарлагдмал юм үзсэн хүүхдүүд чинь бүгдээрээ зэрэг зэрэг Borland C чадна, өөр юм чадахгүй гээд ажил хайгаад байхаар чинь цөөхөн ажлын байраа дүүргээд бусад ажилгүй хоцордог асуудал гаргаж байна. Эсвэл ямар нэгэн програмын шийдэл хийхдээ би зөвхөн энэ чаддагаараа л хийнэ, өөр хэл дээр амархан эсвэл сайн болохоор байтал чадахгүй ээ гээд байдаг асуудал олонтаа таардаг шүү дээ. Нөгөө хэлийг судлаад сураад хийчих, цаашдаа өөрийгөө хөгжүүлчих боломжийг хардаг ч үгүй эсвэл айгаад үздэггүй.

Техник хангамжийн оюутнууд дээр ч дээрх байдал харагдаж байна. Электроник гэж үзэж үзэж 4 жил болоод төгсөхдөө энгийн сүлжээ тавьж чадахгүйгээр барахгүй TCP/IP бүүр Cisco-г дуулаагүй төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг бид буруутгах аргагүй байна. Тэд хүүхдүүдийг жаахан чиглүүлээд заагаад өгөхөд дорхноо (1 сарын дотор шүү) сүлжээний админ хийгээд эхэлж байна шдээ.

Тэгэхээр хэдхэн төрлийн хичээлийн програмаар хүүхдүүдийн хөгжлийг хязгаарлаад төгсгөөд байгаа энэ програмаа нэг эргэн харж, тэд нарт өөрсдийгөө хөгжүүлэх, өөрсдөө бие даан суралцах чадварыг өгөхөд чиглэн ажиллаасай гэж энэхүү листд байгаа нилээд олон доктор, процессоруудаасаа хүсч байна.

Хэдэн их дээд сургуулиудад ганц нэг лекц (Joomla!, мэдээллийн систем болон карьер хөгжүүлэлт гэх мэтээр) уншиж үзэхэд оюутнууд үнэхээр сонирхон гайхан хүлээж авч байсан болно. Ялангуяа их сургуулиа төгсөөд бодит ажил дээр хэрхэн ажилладаг, хэрхэн суралцдаг, цалин гэдгийг яг яаж авдаг гэдгийг хэлээд өгөх хүн байдаггүй юм байна лээ дээ. Нэг харамсалтай хандлага гэвэл ихэнх оюутнуудын сонирхдог зүйл нь “Би төгсөөд ямархуу цалин авах бол” гэж боддог бөгөөд маш цөөхөн оюутан “Би юу сураад, юу чадах вэ” гэдгээ боддог байна. Мөн яаж шинэ юм сурах арга барилыг – Суралцах арга барилыг манай боловсролын систем хараахан өгч чадахгүй байгаа юм уу даа.

Ер нь “Чамайг ажил (цалин!) чинь голно уу гэхээс чи цалингаа голдоггүй” гэдэг үг байдаг шүү дээ.

Бичсэн: Т.Алтансүх
Эх сурвалж:http://www.kt.mn/

Сургуульд Linux заах талаар

Хэрэглээ заахаас гадна Linux, Unix програмчлал заавал их зүгээр гэж боддог юм. Тухайлбал Си хэл заадаггүй мэргэжлийн анги гэж мэдээж байхгүй. Си хэлийг үзэхдээ GNU C-ийг Linux орчинд шууд үзэх нь дээр юм шиг санагддаг. Linux, Unix аль аль нь л POSIX стандартаараа ижилсэж явж байгаа болохоор алийг нь үзсэн ч тийм айхтар ялгарахгүй. System call-ийн хувьд Линукс илүү өргөн боломжтой байдаг. Мөн дэмжих hardware-ийн хувьд ч Линукс илүү.

Барих хандлагын хувьд бол ямар нэг commercial үйлдлийн системийг сургуульд заахыг онц биш гэж боддог. Тухайлбал Unix-ийн хувьд commercial олон хувилбар байгаагийн алийг нь ч сургуульд үзэх бол хэрэггүй байхаа. Үүнтэй ижилээр Mac OS X, Windows аль аль нь сургуульд үзээд хэрэггүй гэж боддог. Би ажлын шаардлагаар HP-UX нилээн л нухаж байна, GNU C анхнаасаа суугдаагүй байдаг, өөрийнх нь C compiler болон хөгжүүлэлтийн багц эдэр нь шал ондоо байдаг гэхдээ HP-с баримт болон support-ийг Англи болон Япон хэлүүдээр бүрэн үзүүлдэг болохоор асуудалгүй байдаг гэх мэт... Үүнтэй төстэйгээр SunStudio-г хэрэглэхэд эвтэйхэн учираас OpenSolaris, Solaris ч гэдэг юм уу байдлаар хамрах хүрээг нэг компаны хандлагаар хэт их ороод хэрэггүй гэж боддог. Угаасуу сургуулийн хөтөлбөрөөр бүгдийг үзэхгүй тулд хамгийн ерөнхий, хамгийн нээлттэй, хамгийн суурь хэлбэрүүдийг л үзээд явахад болно гэж боддог.

Энэ утгаараа серверийн болон сүлжээний хичээлийн хувьд ч ялгаагүй мэдээж чиний хэлснээр ерөнхий онол, мэдлэг, стандартуудыг үзээд дараа нь тухайлаад нэг бүтээгдэхүүн сонгоод явах нь зүйн хэрэг. Гэхдээ бас л бүгдийг нь үзэх боломжгүй тул мэдээж бас л аль болох commercial биш ерөнхий бүтээгдэхүүнүүдийг үзэх байх л даа. Мөн тэдгээрийг баримтжуулах ажил ч давхар хийгдээд явах биз. Мөн зарим тохиолдолд анги дотор хэд хэдэн бүлэгт хуваагдаад олон бүтээгдэхүүн зэрэг үзсэн ч болох зүйл. Мэдээж тэдгээр нь сайн баримтжуулагдсан байх хэрэгтэй.

Цаашлаад community spirit-ийг оюутнуудад бий болгох, хамтран харилцаатай ажиллах харилцааны арга техникт сургах гээд л...

Ингэж сургалтыг нээлттэй эх рүү шилжүүлснээр нээлттэй эх рүү амжилттай шилжих болно гэдэгт итгэлтэй байна.

Бичсэн Gobi
Мэдээний эх сурвалж:www.computertimes.mn

Tuesday, December 2, 2008

Интел корпорацаас саяхан цоо шинэхэн Core i7 процессороо гаргалаа.


Intel Core i7 дэлгэрэнгүй үзүүлэлтүүд :
  • Хурд - 2.66GHz-3.20GHz
  • 8MB L3 Cache
  • Turbo Boost - технологи
  • Нэгж хугацаанд өгөгдлийг дамжуулах хурд 2 дахин өссөн. (Intel Quad Core “Extreme” - той харьцуулахад)
  • Эрчим хүч нэмж зарцуулахгүйгээр 3н хэмжээст тоглоом тоглуулах чадвар нь 40% өссөн.
  • Intel Quickpath - технологи, Мэдээллийг 8н шугамаар нэгэн зэрэг дамжуулах боломжтой.


МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТАД ТЭНЦЭГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх улсын шалгалтын системийг нэвтрүүлж Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн нэгдсэн шалгалтыг 2006 оноос манай улс зохион байгуулж байна.ITPEC-ийн 2008 оны намрын нэгдсэн шалгалт өнгөрсөн 10-р сарын 19-ны өдөр Азийн 6оронд явагдав.


Манай улсад Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, шалгалтын дүнгээр 2 шалгуулагч амжилттай дүн үзүүлж тэнцсэн бөгөөд өнөөдөр энэхүү шалгалтанд тэнцэгч ШУТИС-КТМС багш Алтангэрэлийн Хүдэр, ШУТИС-КТМС оюутан Бямбасүрэнгийн Лхагва-Очир нарт ITPEC /Information Technology Professionals Examination Council, Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /-ийн гишүүн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн батламж гардуулав.

Энэхүү шалгалт нь Монгол Улсад мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, хүлээн зөвшөөрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хүдэр Багш болон Лхагва-Очир ахад баяр хүргэе







Мэдээллийн эх сурвалж: http://www.itpark.mn , http://erdenebat-chuluun.blogspot.com/

Tuesday, October 7, 2008

ОЮУТАН-2008 ном

Оюутан таны ширээний ном “Оюутан 2008” таны гар дээр онлайнаар болон хэвлэлтээр vнэ тєлбєргvй хvрч байна. Энэхvv эмхэтгэлийг МОХ-ны дэд ерєнхийлєгч, НVБ-ын ЗЗХорооны зохицуулагч Х.Батсайхан санаачлан эмхэтгэн хэвлvvлж залуус та бvхний гарт хvргэж байна. Нийт сургуулиа тєгсч байгаа 45.000 гаруй сурагчид, 158.000 гаруй оюутнууддаа оюуны бэлэг болгон гаргалаа. Энэхvv эмхэтгэл номыг vнэгvй Vндэсний портал сайт www.cdeq.mn, www.gogo.mn, www.yap.mn, www.student.org.mn, www.eec.mn -ээр дамжуулан та онлайнаар хvлээн авахын зэрэгцээ, манай улсын 21 аймаг, 356 сум, хотын номын сан зэрэг байгууллагуудаар дамжуулан олны хvртээл болгож байна.

Та энд дарж татаж аваарай.

Нийт 400 хуудас, 7 бvлэг, 1 хавсралт хэсгээс бvрдэх бєгєєд манай улсын бvх мэргэжлийн жагсаалт, их, дээд сургуулиудын товч лавлах, мэргэжлээ сонгох зєвлєгєє, боловсролын хууль тогтоомж, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, боловсролын хєтєлбєр, эрvvл мэндийн байгууллагууд, оюутнуудад зориулсан засгийн газрын болон манай улсын томоохон компаниудаас оюутнуудад олгодог тэтгэлэг, сургалтын зээлийн мэдээллийг багтаажээ.
Мєн манай улсын хvvхэд залуучуудын байгууллагуудын нэгдсэн лавлах, их, дээд сургуулиудын танилцуулга, мэдээлэл багтсан. шинэхэн журам, саяхан шинээр батлагдсан Сургалтын тєрийн зээлд хамрагдах боломжуудыг эндээс та уншаарай.
Ерєнхий ивээн тэтгэгчээр Голомт банк, Мобиком корпораци, АНУ-ын Азийн сан ажилласан бєгєєд Боловсролын салбарыг болон оюутан залуусыг ивээн тэтгэн ажиллаж байгаад нь Монголын оюутны холбооноос талархсанаа илэрхийлье.



Эрхлэн хэвлvvлэгч:

  • Монголын оюутны холбоо Дэд Ерєнхийлєгч Х.Батсайхан

Ивээн тэтгэгчид:

  • Голомт банк, Мобиком корпораци, АНУ-ын Азийн сан

Зориулалт:

  • ИДСКолллеж, МСVТєвvvдэд элсэн суралцагчид, оюутан, эцэг, эхчvvд, боловсролын салбарын судлаачид, оюутан залуучуудын байгууллагуудад зориулав.

Мэдээний эх сурвалж: http://www.student.org.mn