Tuesday, October 7, 2008

С хэлний тухай

Бид одоо Си хэл үзэж байгаа билээ тиймээс хэрхэн бүтсэн тухай товч мэдээлэл орууллаа.
Дэлхий дээрх хамгийн түгээмэл хэл болох С хэлийг 1970 онд програм зохиогч Dennis Ritchie бүтээсэн бөгөөд өөрийн өмнө бүтээсэн B хэлний залгамж хувилбар болгосон юм. С хэлийг бүтээх болсон далд санаа нь үйлдлийн систем бичих хэл бий болгоход оршиж байв. Хэл нь маш энгийн, тохиромжтой байсан учраас удалгүй өөр олон төрлийн програмууд бүтээхэд ашиглагдаж эхэлсэн бөгөөд маш хурдан хугацаанд хамгийн түгээмэл хэлүүдийн нэг болж чадсан юм. С хэл ингэж түгээмэл болоход хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлсөн юм. Нэгд, хэл нь програм зохиогчдийн хувьд сурахад ойр байсан, програм зохиогч юу хиймээр байна түүнийгээ зөв С дүрэмд оруулаад л хийж чадаж байв. Хоёрт, олон платформ дээр ажиллах боломж бүхий С хөрвүүлэгчид элбэг, олдоцтой байсан байна. 1980 онд Bjarne Stroustrup "C with Classes” нэртэй шинэ хэл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь хожим C++ нэртэй хэл болсон байна. Сүүлийн үеийн шинэ хэлүүдийн нэг болох Java нь мөн C++ дээр суурилсан юм.
С хэлний олон хувилбарууд байдаг. С хэлний өгүүлбэр зүйн анхны дүрмийг 1989 онд American National Standards Institute (ANSI)-ээс баталсан юм. Энэ хувилбар нь “Стандарт Си”, “ANSI C” гэх зэргээр нэрлэгддэг. С хэлний хамгийн сүүлийн стандарт нь 1999 онд ISO-оор батлагдсан ба энэ хувилбарыг C99 гэж нэрлэдэг.

Мэдээний эх сурвалж:http://buyaa.blogspot.com

0 Сэтгэгдэл::